УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг урьж, төрийн мөнгөний бодлого ямар байгаа, валютын нөөц яагаад хасах баланс руу орсон талаар тодорхой мэдээлэл авахыг хүссэн ч өвчтэй гэсэн шалтгаанаар хүрэлцэн ирсэнгүй. 2015 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын баримт бичигт тусгаснаар Монгол Улсын гадаад цэвэр активын хэмжээ 9 сарын байдлаар хасах 972 тэрбум төгрөг болсон байна. 2012 онд 4402 их наяд төгрөг байсан гадаад цэвэр актив хасах дүнтэй болтлоо буурчээ. Тиймээс Монголбанкны ерөнхийлөгчийг байлцуулж байж дээрх мэдээллийг асууж тодруулах ёстой гэж үзэв.