Саяхан нээлтээ хийсэн “Ларьдма” кинонд хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн дүрийг тун чадварлаг бүтээсэн Д.Пүрэвсүрэн энэ бүтээлээрээ олон хүмүүс багагүй их сайшаал хүртэж байгаа билээ.

Эмэгтэйчүүдийн амьдралд уг кинонд өгүүлсэн шиг хүчирхийлэл өдөр бүр тохиодог ч төдийлөн ил гараад байдаггүй. Харин Ларьдма кино үүнийг олон нийтэд маш хурц ширүүнээр гаргаж өгснөөр онцлог болсон бөгөөд гол дүрийн жүжигчин Пүрэвсүрэн ч тун сайн тогложээ.

Энэ удаагийн Mobile Photo буланд топ Пүрэвсүрэнгийн өөр нэг сэдвийг хөндсөн фотог хүргэж байна. Учир нь Соронз сэтгүүлийн нүүрэнд нэгэн эрийн зургийг нийтлэн  Д.Пүрэвсүрэнгийн нөхөр хэмээн шинэхэн дугаартаа нийтэлсэн байна.

Харин Пүүжээ энэ зургийг үгүйсгэн өөрийн цахим хуудсандаа “Соронзын сэтгүүлчээ энэ хүн миний нөхөр биш “ гэж бичсэн байсныг  Mobile Photo булан онцолж байна