Британи эр хэт таргалалтын улмаас нэгэн цагт дэлхийн хамгийн тарган эрээр шалгарч байсан. Харин тэрээр 444 кг жингээ хасан бараг 300 кг жин хаясан байна.

Энэ жил 51 настай Паул Масон гэх эр мэс засал хийлгэн ихээхэн жин хасан одоо 159 кг жинтэй болсон бөгөөд ходоод нь бараг өндөгний хэмжээтэй болжээ.

Тарган эр турах төлөвлөгөөгөө зогсоогоогүй бөгөөд энэ байдлаа үргэлжлүүлэн 88 кг жинтэй болохыг хүсч байгаа аж. Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхэд мөн нэг бэрхшээл тулгарсан нь сунасан арьс гэнэ. Тиймээс түүнд гоо сайхны мэс засал хийх шаардлагатай болжээ.

Энэхүү мэс засалд 60 мянган фунт шаардлагатай юм. Жингээ хасч эрс өөрчлөлт хийж байгаа Паул жил гаруй хугацааны эмчилгээнд 100 мянган фунт зарцуулаад байгаа аж.