Н.Алтанхуягийг огцруулах асуудал яригдаж байгаа энэ цаг үед  “АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо”-г төлөөлж, Т.Хасбаатараар ахлуулсан гурван “үлгэрийн баатар” хэвлэлийн хурал зарлаж Монголын хамгийн сайн ажиллаж байгаа Ерөнхий сайд бол Н.Алтанхуяг гэж ирээд л олон юм ярьж байнаа.  Харин өөр нэг бизнес эрхлэгч залуу бизнес эрхлэгчдээ төр нь дэмжиж байгаа гээд л ярих юм.  

Тэдний ярьж байгаад үнэн зүйл тодорхой хэмжээгээр байгаа л байх. Үгүйсгэхгүй. Гэхдээ тэд олонхоо АН-ын гишүүд дэмжигчдийн төлөөлөх нь юу л бол. Нөгөө талаас бизнесийн орчин сайжраад байгаа гэдэг нь худлаа гэдгийг дараах тооноос харж байна.

Үнэндээ Монгол улсын эдийн засаг элгээрээ мөлхөөд удаж байгаа гэдгийг Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн хаалгаа барьж байгаа тооноос  харж болно. Тодруулбал Улсын хэмжээнд 110.416 аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг бөгөөд энэ оны есдүгээр сарын байдлаар Монгол Улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 49.2 хувь буюу 54.337 нь үйл ажиллагаагаа зогсоосон байна.  Сангийн яамнаас хийсэн судалгаагаар 2014 оны эхний хагас жилийн байдлаар ААНОАТ-ын тайлан ирүүлдэг нийт аж ахуйн нэгжийн 63 хувь нь “Х” болон алдагдалтай тайлан өгсөн байна. Энэ оны нэгдсэн төсвийн татварын орлого 806,1 тэрбум төгрөгөөр тасараад байгаа. Өнгөрсөн жил тасарсан, энэ жил тасарна, дараа жил ч тасрахаар байна.

Үнэн хэрэгтээ Т.Хасбаатар гэх энэ залуу  өмнө нь Н.Алтанхуягийг муулж байсныг  мэддэг, санадаг хүмүүс бий.   Харин нэг л өдөр энэ хүн  Н.Алтанхуяг сайдын  орон тооны бус зөвлөх болсон.  Өнөөдөр Н.Алтанхуягийг  сандал ширээтэйгээ зууралдах энэ цаг үест мэдээлэл хийж “үлгэрийн баатар” царайлж, нэр төрөө унагаахаа больчих хэрэгтэй.

Ядмаг аргаа газар авхуулахын төлөө  хэдэн сонинд төлбөртэйгөөр мэдээлэл тавиулж иргэдийн  тархи угаахыг завдаж байгаа үйлдлээ одоо боль Н.Алтанхуягаа