Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оролцсон “Монгол тулгатаны 100 эрхэм” нэвтрүүлэг мэргэжилийн бус хүний нүдээр хархад тун ч сайхан нэвтрүүлэг болжээ.

Бараг л уран сайхны кино шиг юм. Энэ нэвтрүүлгийн зураг авхад наад зах нь нэг сарын хугацаа ордог гэх юм билээ. Гэхдээ Элбэгээ зураг авалтыг өвөлөөс хойш л эхлүүлсэн бололтой. Өвлийн цастай зураг ч нэлээд байсан. Энэ нүсэр ажилд чамгүй хөрөнгө орох нь дамжиггүй. Тэгээд ч хөтлөгч Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, сэтгүүлч Анужин нар цаг заваа барчихсан хүмүүс биш, овоо хэдэн юман дээр л хөдөлж таараа. Херо-гийн Баатар зүгээр л нэг клипийг 20-30 саяар хийдэг хүн гэсэн. Харин энэ төсөл дээр чамгүй л юм зулгаасан байж таарна.

“Монгол тулгатаны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцох эрхээ авах ханш УИХ-ын сонгуулийн үеэр 100 сая гэж дуулдаж байсан. Өнөөдөр мэдээж өсөө биз. Тэгээд ч энэ чинь ерөнхийлөгчийн сонгууль шүү дээ. Дээр нь энэ нэвтрүүлгийн зургийг хот, хөдөө, Их тэнгэрийн ам гээд олон газар авсан байсан. Мөн цэргүүдтэй, Чойбалсантай гээд жүжигчилсэн хэсгүүд ч олон байсан. Эдгээрт дандаа л мөнгө урсана.

Түүнчлэн нэвтрүүлгийг 10 орчим телевизээр давталттайгаар цацна. Сонгуулийн үеэр телевизийн нэвтрүүлгийн нэг секундийн ханш 5000 төгрөг байгаа. Арилжааны телевизэд ажилладаг учир мэдэх нэгний ярьж байгаагаар нэвтрүүлгийг зөвхөн цацхад 250 сая орчим төгрөг зарлагаджээ. Ингээд бодхоор Ц.Элбэгдоржийн оролцсон “Монгол тулгатаны 100 эрхэм” нэвтрүүлгийн үнэ тэрбум хол давах бололтой.