Засгийн газрын өчигдөрийн  хуралдаанаар Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ. Тодотгол хийх үндсэн шалтгаан нь Засгийн газрын шинэчлэгдсэн бүтэцтэй холбоотой юм.

Төсвийн тухай хуулийн 34.1.4-д зааснаар Засгийн газрын шинээр батлагдсан бүтцийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх шаардлага үүсдэг байна.