Би бүүр үнэн эвгүй байдалд орчихлоо. Яг яахаа мэдэхгүй, аргаа барахдаа та бүхнээс зөвлөгөө авахаар  захидал бичиж сууна.

  Би нөхөртэйгээ амьдраад нэг жил л болж байна.  Гэхдээ нөхөртэйгээ  хоёр жил үерхэж байгаад нэг гэрт орсон.  

Хадам ээж маань надад тийм ч сайн биш.  Гэхдээ би тэрэнд нь ерөөсөө эмзэглэдэггүй юм.  Яагаад гэхээр миний хадам ээж нөхрийг минь сайн хүн болгож  хүмүүжүүлж, олон жил ганцаараа явсан дайчин эмэгтэй.  Жилийн өмнөөс өөрөөсөө  хэд дүү нэг хүнтэй хамт амьдрах болсон юм.  

Нөхөр бид хоёр  ээжинд нь долоо хоногт нэг удаа очиж хонодог. Хонох бүрт хадам ээжийн нөхөр гээд байгаа тэр хүн  гараас барих,  илэх, үнсэх гээд сүүлдээ бүүр  чичрээд дайраад байх юм. Хамгийн зэвүүн нь нөхөр, хадам ээжийн хажууд тэгэхгүй байгаа юм даа.  Хоол хийж байхад  худлаа хөргөгчнөөс юм авах гэж орж ирчээд бөгс рүү алгадаж нтр. Хэлээд, алгадаад боль гэж хэлсэн ч болихгүй байгаа.  

Хөгширчөөд шар сэмжлээд байгаа энэ мууг яаж хашраах уу?  Олон жил миний нөхрийн төлөө явсан ээжийгээ харахаар өрөвдөөд, нөхөртөө хэлэх гэхээр сэтгэлд нь сэв суулгачих гээд яахаа мэдэхгүй байна.  Өчигдөр бүүр согтуудаа бүүр улаан цагаан үнсэх гэж дайраад дээрээс дарж аваад азаар ээж гаднаас ирж таараад гайгүй өнгөрсөн.  

Би энэ муу хөгшинг  яах вэ?