Испанийн загвар зохион бүтээгч Манел Торрес дэлхийн хамгийн анхны шүршдэг хувцас бүтээжээ. Ерөнхийдөө шүршсэн будаг нь нийллэг материал болж, тухайн хүний биеийн хэмжээнд тохирсон хувцас болох бөгөөд өнгөний сонголтоо өөрөө хийх боломжтой.

Үүгээр мөн автомашины тоног хэрэгсэл болон тавилгуудыг бүрэх боломжтой гэнэ.


Энэхүү шүршдэг хувцасыг ирэх жилээс худалдаанд гаргахаар төлөвлөсөн бөгөөд шүрших материал бүхий нэг бортог шингэн нь 15 долларын үнэтэй байх аж.