Удахгүй болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх үрсийн баярыг тохиолдуулан “Их монгол фм 99.7” , “Нандин фм 105.5” радио хамтран хүүхдүүд та бүхнийхээ баярыг угтан сурагч багачуудын дунд “ Миний радио “ гар зургийн уралдааныг зарлаж байна.

Уралдаанд ирэх бүтээл нь ямарч хэмжээний цаасан дээр зурсан байж болох бөгөөд бүтээлээ илгээн уралдаанд идэвхтэй оролцсон хүүхэд бүр бэлэгтэй гэнэ. Уралдаанд ирүүлэх бүтээлийг 5 дугаар сарын 31 хүртэл хүлээн авах юм. Энэ уралдаанд бага , дунд , ахлах ангийн сурагчдыг хамруулах аж.

Гар зургийн уралдаанд эхний 3 байр шагналтайгаас гадна тусгай байрын шагналтай.

Бяцхан авьяастан та бүхэн энэ уралдаанд оролцохыг хүсвэл өөрийн зурсан зургаа Баруун 4 замд байрлах Гранд Плазагийн 14 давхар, 1404 тоот өрөөнд авчирч өгөх эсвэл 96960706, 88080728 , 91360317 утсаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

 

Энэхүү уралдааныг зохион байгуулж буй Их монгол фм 99.7 нь 2007 онд анх үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд Монголын хамгийн шилдэг фм радиог сувгийн нэг билээ.

Их монгол радио 99.7 нь 24 цагийн эфирээр та бүхэнтэйгээ үргэлж хамт байдаг. Эрхэм сонсогчидынхоо хүртээлд танин мэдэхүйн, сурган хүмүүжүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрүүдийг өдрийн эфиртээ нэвтрүүлж , залуустаа зориулж оройн цагаар чөлөөт цагт нь хөгжөөнт, уралдаант тэмцээнүүдийг  хүргэж та бүхнийхээ оюун ухааныг сорьсон нэвтрүүлгийг явуулдаг.

Иймд тус радиогоос та бүхэндээ зориулан радиогийн ертөнцөд анхдагч болохоор шинэ нэвтрүүлэг, шинэлэг санаануудыг та бүхэндээ хүргэхээр зорин  ажилладаг юм.