38 настай Лиу Линчао гэх эр сонирхолтой байдлаар амьдардаг аж. Хулс мод, хуванцар сав цуглуулан амиа зогоодог тэрээр 60 жинтэй гэрээ үүрэн энд тэнд хэсүүчлэн амьдардаг.

Тэрээр өдөр бараг 44 км алхдаг гэнэ. Зөөдөг гэр нь тун авсаархан бөгөөд шөнийг бол тухатай өнгөрүүлэх боломжтой, нар салхинаас хамгаалдаг. Энэ байдлаас болж, түүнийг хүмүүс эмгэн хумс гэж хочлох болсон аж.