Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн нутгийн зүүн хэсгээр 25-30 градус, Алтайн өвөр говь болон зүүн зүгийн нутгаар 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 14-16 градус дулаан байна. Оройдоо эрс сэрүүснэ.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.