"175 см өндөртэй, 23 настай, царайлаг ганц бие эмэгтэй гэртээ ганцаараа уйдаад сууж байна, 70,000 төгрөгөөр хамт хонож болох юм". Танд ийм утгатай мэссэж ирсэн үү?

9911, 8811 зэрэг дугаар ашигладаг иргэдийн гар утсанд үл таних дугаараас биеэ үнэлэх утга бүхий мессеж илгээж, бусдыг дарамталж мөнгө авдаг сэжигтэй этгээдийн талаар мэдээлэл бүртгэгдэн дээрх иргэнийг олж тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын үйл ажиллагаа эхлээд байна.

25 настай, эмэгтэй, иргэн Б нь 8880.... 8841...., 9144...., 9989....дугааруудын утсыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигладаг. Цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчлийн улмаас удаа дараа шалгагдан эрүүлжүүлэгдэж байжээ. Өмнө нь иргэн “Б”-г 9963....дугаарын утаснаас айлган сүрдүүлсэн гэх асуудалд шалгагдаж торгуулийн арга хэмжээ авч, бусдын биед хөнгөн гэмтэл учруулж, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан юм.

Тэрээр 2014.11.28-ны өдөр иргэн Н-ийн 8811”””” дугаарын утсанд 8880 дугаарын утаснаас “175 см өндөртэй, 23 настай, царайлаг ганц бие эмэгтэй гэртээ ганцаараа уйдаад сууж байна, 70,000 төгрөгөөр хамт хонож болох юм” гэсэн мессеж илгээж, харилцан мессеж бичиж, утсаар ярилцжээ.

“Надад мөнгө хэрэгтэй байна, хэрэв өгөхгүй бол надтай харилцан бичсэн мессежүүдийг чиний Фейсбүүк хаягны бүх найзуудад чинь тараах болно” гэж хохирогчийг сүрдүүлж аргагүй байдалд оруулж, улмаар 400,000 төгрөг авсан ч иргэн “Н”-ийн эхнэрт дарамталсан утгатай мессежүүдийг удаа дараа илгээн, хохирогч “Н”-ээс дахин мөнгө нэхэж, бэлгийн харьцаанд орохыг ч тулган шаардсан байна.

Энэ мэт 9911,8811 эсхүл азын дугааруудыг таамгаар цуглуулж биеэ үнэлэх утга бүхий мессежийг илгээн хохирогчийн хувийн мэдээллийг өөртөө цуглуулан, эргүүлж дарамтлах байдлаар гэмт хэргийн санаа зорилгоо хэрэгжүүлж байжээ.

Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа хоёр удаа амиа хорлохыг завдсан, биеийн хөгжил муутай, группд байдаг, сэтгэл зүйн тогтворгүй байдалтай, сексийн гаж донтой, эр хүн тоодогггүй, эрэгтэй хүмүүстэй бэлгийн харьцаанд орох дур сонирхол ихтэй, бусдыг аргагүй байдалд оруулж, амар хялбар аргаар мөнгө олдог байдал тогтоогдсон учраас иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.