Монголчуудын уламжлалт соёл урлагийн үнэт зүйлийг эзэмшсэн, орчин үеийн дэвшилтэт ололтод тулгуурлан уламжлал, шинэчлэлийг хослуулсан, дэлхийн соёл урлагт хувь нэмэр оруулан, Монголын соёлыг хүн төрөлхтөний өвийн салшгүй хэсэг болгож чадах мэргэжилтэн, судлаач, уран бүтээлч болгох зорилготой Соёл Урлагын Их Сургуулийн төв байранд нийслэл болон орон нутгийн театр, чуулгуудын нээлттэй өдөрлөг ирэх сарын 3,4-ний өдрүүдэд болох гэж байна.

Тус өдөрлөгийн хүрээнд театр, чуулгын бүхий л үйл ажиллагааг сурталчилж, хамтарсан тоглолт хийж, мөн соёл урлагийн мэргэжлийн холбогдолтой тулгамдаж буй асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Энэхүү өдөрлөгийн нэгэн давуу тал болох зүйл нь төгсөх ангийн оюутнуудад нээлттэй ажлын байруудыг санал болгох юм. Энэхүү өдөрлөг нь цагаа олсон зөв зүйл бөгөөд Соёл урлагийн үнэт зүйлсийг өвлөн хамгаалах, авьяас чадвартай, Монгол улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулах уран бүтээлчид олон төрөх учиртай.

Я.Соёлоо