1. Худалдаа хөгжлийн банк /ХХБ/- ны дүрмийн санд ажиллагчдаас оруулсан хөрөнгийн байдлыг шалгаж СЭЗЯ, ХЗДХЯ, Монголбанктай хамтран авч хэлэлцсэн байна.

Төрийн өмчийн хорооноос ХХБ-ны гүйцэтгэх захиралтай 1997 оны 1-р сарын 6-ны өдөр байгуулсан гэрээнд "... төлөвлөгөөнөөс давсан ашгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг бүтэн жилээр тооцож олгоно” гэж заасан боловч тус банк 1997 онд төлөвлөсөн ашгаа 25,8 хувь буюу 208,1 сая төгрөгөөр тасалдуулсан байхад тухайн оны ажлын үр дүн гэж тус банкныханд 90,4 сая төгрөгийн урамшууллыгхууль бусаар олгосон бөгөөд ХХБ дүрмийн сангаа үндэслэлгүй 57,4 сая төгрөгөөр нэмэгдүүлэн тогтоосон байсныг шалган холбогдох шийдвэрүүдийг ТӨХ-ны хурлаар хэлэлцүүлэн, Төрийн өмчийн агентлагийн даргын 1998 оны А/61 тоот тушаалыг ТӨХ- ны 2001 оны 330 дугаар тогтоолоор хүчингүй болгож, тус банкны дүрмийн сан дахь төрийн оролцоог 70 хувь байсныг 76 хувь болгон нэмэгдүүлж өөрчлөх арга хэмжээ авчээ. Үүний үр дүнд ХХБ-ны хувьчлалаас орох орлого 996,0 мянган ам доллароор нэмэгдсэн.

2. Булганспирт ТӨҮГ-ын хувьчлалын маргааныг ТӨХ хянан үзэж, хувьчлагдах хөрөнгийн талаарх мэдээллийг хөрөнгө оруулагчдад буруу ташаа өгсөн, хүлээлгэн өгөх үед хөрөнгө дутагдсан гэсэн үндэслэлээр уг ТӨҮГ-ыг дахин дуудлага худалдаанд оруулахгүйгээр зөвхөн худалдан авагчийн эрх ашигт нийцүүлэн, ямарч тооцоо, баримтгүйгээр нийт төлбөрийн хэмжээг 50 хувь хөнгөлөн 56,3 сая төгрөгийг иргэн Догсом овогтой Ганпүрэвт хууль бусаар буцаан олгохоор шийдвэрлэсэн Төрийн өмчийн хорооны 1998 оны 600 дугаар тогтоолыг хүчингүй болгох, Догсом овогтой Ганпүрэвт буцаан олгосон 56,3 сая төгрөгийг нэхэмжлэн авч төсөвт оруулах шийдвэр гаргасан боловч төлбөр хийгдээгүй байна. Энэ мөнгийг төсөвт оруулах асуудлыг шуурхайлах шаардлагатай гэж ажлын хэсэг үзэж байна. Авлигыг архивлана...

3. Төрийн өмчийн 14 дүгээр байр буюу Иргэний Агаарын Тээврийг Удирдах Газарт байсан зочид буудлын цогцолбортой холбогдсон баримт бичиг, шүүхийн шийдвэр, бусад материалуудтай танилцахад дараахь байдалтай байв. Засгийн газрын 1999 оны “Төрийн өмчийн байрыг худалдах тухай” 32 дугаар тогтоол гарч уг тогтоолд: “Өмч хувьчлалын хууль, тогтоомжинд заасан журмаар худалдагдахгүй байгаа Төрийн өмчийн 14 дүгээр байр /ИАТУГ-т байсан зочид буудлын цогцолбор/-ыг “нийтийн дуудлагын худалдаанд оруулж зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулах журмаар худалдахаар тогтоосугай” гэжээ.

Мөн тогтоолоор худалдах доод үнийг 3.2 тэрбум төгрөгөөр тогтоох, эхний жилд доод үнийн 30- аасдоошгүй хувийггэрээнд гарын үсэгзурснаас хойш 14 хоногийн дотор төлөх, үлдэх төлбөрийг 15 жилд хуваан төлөх зэрэг худалдах үндсэн нөхцөлүүдийг зааж өгсөн байна. Дуудлагын худалдаанд “Зүүнбаян рефайнери” ХХК-ийг төлөөлж оролцсон иргэн Д.Сэнгээ ялагч болж, Төрийн өмчийн хороотой 1997 оны 7 дугаар сарын 10- ны өдөр “Төрийн өмчийн 14 дүгээр байрыг зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ”-г байгуулжээ.

Гэвч байрыг худалдан авсан тал тухайн үедээ дуудлагын худалдааны дэнчингээ бүрэн төлөөгүй, гэрээгээр хүлээсэн төлбөрөө хугацаандаа төлөхгүй байгаа зэрэг хэл яриа тасрахгүй явж иржээ. Төрийн хянан шалгах хорооноос Төрийн өмчийн хороонд 2000 оны 8 дугаар сард хийсэн шалгалтаар Төрийн өмчийн 14 дүгээр байрны хувьчлал нь холбогдох хууль, журмуудыг зөрчсөн гэж дүгнэн, хувьчлалын үйл ажиллагааг нь эргэн хянаж үзэхийг даалгасан байна.

Төрийн өмчийн хорооны даргын 2000 оны 318 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж хувьчлалын үйл ажиллагаанд нь шалгалт хийлгэн дүнг мөн оны 12 дугаар сарын 21 -ны өдрийн хурлаараа хэлэлцэн Төрийн өмчийн 14 дүгээр байрыг худалдсан дуудлагын худалдааг хүчингүйд тооцож, байгуулсан гэрээгээ цуцлах тухай Төрийн өмчийн хорооны 619 дүгээр тогтоолыг гаргажээ.

Хүчингүй болгох үндэслэл нь:

                    - Дуудлагын худалдаанд оролцсон этгээд нь зар мэдээнд заасны дагуу 320.0 сая төгрөгийн дэнчин тавих ёстой байтал дөнгөж 20.0 сая төгрөгийн дэнчин тавьсан. - Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан үнийн эхний жилийн /1999 оны/ төлбөр буюу 500.2 сая төгрөгийг гэрээ байгуулсан өдрөөс хойш хуанлийн 14 хоногттөлөх ёстой байтал 82-154 хоногийн дараа төлж дуусгасан.

              - Худалдан авагч нь 2000 оны төлбөр 297908.6 ам.долларыг төлөөгүй (2001, 2002 оны төлбөрүүд ч өнөөг болтол төлөгдөөгүй) зэрэг дуудлагын худалдааны болзол, нөхцөлүүд болон байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй зэрэг болно.

 Энэхүү тогтоолын дагуу Төрийн өмчийн хорооны даргын 2000 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 366 тоот тушаалаар төрийн өмчийн 14 дүгээр байрыг хүлээн авах комисс томилогдож, байрыг чөлөөлөхийг мэдэгдэж Төрийн өмчийн хорооны тогтоолыг дээрх тушаалын хамт худалдан авагч талд өгсөн.

Төрийн өмчийн хорооны зүгээс хүлээн авч, гаргасан саналуудаараа тодорхой тохиролцоонд хүрэх, тодорхой саналаар холбогдох баримт материалаа гаргаж өгөхийг тус компаниас шаардсан ч бүтэн 3 сар өнгөрөхөд тодорхой үр дүнд хүрээгүй тул Төрийн өмчийн хороо 2001 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 16/341 тоот албан бичгээр 2001 оны 4 дүгээр сарын 01-ний дотор байрыгчөлөөлж, хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн болно.

Гэтэл “Зүүнбаян рефайнери” ХХК нь Төрийн өмчийн хорооны 2000 оны 619 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар Чингэлтэй дүүргийн шүүхэд 2001 оны 3 дугаар сарын 30- ны өдөр нэхэмжлэл гаргаж, энэ дагуу Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр 2001 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 436 тоот захирамж гаргаж, байрыг хүлээн авах үйл ажиллагааг шүүхийн шийдвэр гаргах хүртэл түдгэлзүүлснээр бүтэн жил маргаан үргэлжилж, эцэст нь тус дүүргийн шүүх 2002 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “Зүүнбаян рефайнер” ХХК- ийн нэхэмжлэлээр “Төр айлган сүрдүүлж, дарамталсны улмаас аргагүй байдалд орж, өөрт үзтэл хохиролтой гэрээг байгуулсан” гэсэн инээдэмтэй дүгнэлт гаргаж Төрийн өмчийн Хорооны 619 тоот тогтоолыг хүчингүй болгосон.

Ийнхүү тухайн үеийн зардлаараа 2.8 тэрбум төгрөгөөр боссон Төрийн өмчийн 14 дүгээр байрыг худалдан авсан “Зүүн баян рефайнер" ХХК худалдан авсан төлбөрөө төлөлгүй төрийн өмчийг бүтэн 4 жил гаруй ашиглаж төрийг хохироож байгаа нь шүүхийн байгууллагын буруутай хүнд сурталтай үйл ажиллагаанаас болсон гэж Төрийн Өмчийн Хороо гомдол гаргаж байгаа нь үндэстэй байна.

Дүгнэлт хийхэд:

1. “Зүүн баян рефайнер” (ард нь “Оюуны Ундраа” ХХК) 1999 оноос хойш өнөөг хүртэл 4 жил 14 дүгээр байрыг зочид буудлын зориулалтаар ашиглаж, тухайн байрны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй төрийн өмчид хохирол учруулсаар байна. Иймд төрийн өмчийн энэ байрны асуудлыг нэн даруй шийдэж хоорондын тооцоог дуусган, төр өмчөө эргүүлэн авах шаардлагатай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хувийн компанид үйлчлэн, төрийг хохироож, хүнд суртал гарган хувийн компанид төрийн өмчийг ашиглах бололцоог олгож байгааг нэн даруй таслан зогсоох, шүүх, шүүгч нарын ёс зүйд дүгнэлт хийх асуудлыг холбогдох Шүүхийн ерөнхий зөвлөлд тавих нь зүйтэй. Энэ тухай Улсын дээд шүүхэд Төрийн өмчийн хорооноос гаргасан гомдлыг барагдуулах, 14 дүгээр байртай холбоотой асуудлыг шүүхээс эцэслэн шийдвэрлэх асуудлыг Улсын Их Хурлын даргаас Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид тусгайлан асуудал тавих нь зүйтэй,

3. Төрийн өмчийн хороо гаргасан шийдвэрээ хамгаалах, ажил хэрэг болгох тал дээр туйлбартай биш, эргэж буцсан, зарим ажилтнууд нь шүүх хуралдаан, шүүхийн байгууллага дээр асуудлыг бөөрөнхийлсэн, хувийн компанид тал зассан байдал ажиглагдаж байгаад цаашид дүгнэлт хийж, анхаарч ажиллах,

4. Цаашид төрийн өмчийг хамгаалах, бусдад ашиглах, завших явдал гаргахгүй байх талаар удирдамж чиглэл гаргах шаардлагатай. Ялангуяа шүүх, хуулийн байгууллагуудын болон төрийн ажилтнууд хувийн компани тал засах, үйлчлэх хэлбэрээр хууль завхруулах, ёс зүйн зөрчлийг гаргах явдлыг бүрэн арилгах арга хэмжээ авч хэрэгжүүлэх,

4. Хотын түргэн тусламжийн засварын цехийн барилгын хувьчлалын үйл ажиллагааг шалгаж , ялагч болж ТӨХ-той гэрээ байгуулсан Оюуны ундраа ХХК нь уг барилгыг худалдан авсан төлбөр болох 98,5сая төгрөгийг хугацаанд нь төлөхийг шаардахад шүүхийн шийдвэрийн дагуу улсын төсвөөс авах ёстой “МИ-8” нисдэг тэргэний төлбөрт суутган тооцуулна гэсэн үндэслэлээр хугацаандаа төлөөгүй байна. Энэ асуудлыг тухайн үед ТӨХ-оос Сангийн яаманд удаа дараа санал тавьсны эцэст Сангийн яам төсвийн тодотголоор шийдвэрлэх хүртэл түр хойшлуулахаар хариу өгч байжээ. Төсвийн тодотголыгУИХ-аар хэлэлцээд гарсан шийдвэрт уг төлбөрийг барагдуулах эх үүсвэр төсөвт тусгагдаагүй байна.

Гэтэл Сангийн яам 1998 онд 06/1241 тоот бичгээр хувьчлагдсан объектын төлбөрийг МИ-8 нисдэг тэрэгний төлбөрт суутган тооцохыг зөвшөөрчээ. Иймд одоогийн ТӨХ СЭЗЯ-нд уг хууль зөрчсөн шийдвэрийг хянаж үзэхийг хүссэн тоот явуулж хариу авахад энэ шийдвэрийг эргэж хянах тухайгаа мэдэгджээ. Үүнээс үзэхэд энэ асуудал хууль зүйн дагуу одоо болтол бүрэн шийдвэрлэгдэж чадаагүй байна.

5.Түрээсийн давуу эрхээр хувьчлахаар ТӨХ- оос УИХ-ын сонгуулийн өмнөхөн шийдвэрлэсэн байсан нэр бүхий 15 барилгад түрээслэгчдээс оруулсан хөрөнгө оруулалт, түрээсийн гэрээний биелэлт, давуу эрхээр худалдах хууль зүйн үндэслэлийг шалган ТӨХ-ны шийдвэрийг хүчингүй болгож, хуучин үнэлгээгээр 2 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй дээрх барилгууд түрээсийн давуу эрх нэрийн дор 480 сая төгрөгөөр, хууль бусаар хувьчлагдах байсныг таслан зогсоосон.

б.Төрийн өмчийн хорооноос 1998 онд Мал эмнэлэг, үржлийн албатай байгуулсан 5 жилийн хугацаатай Худалдах худалдан авах тухай гэрээний биелэлтийн байдлыг шалгаад хэд хэдэн сумын мал эмнэлэг, үржлийн албатай байгуулсан гэрээг цуцалж, хувьчлалыгхүчингүй болгон төлбөрт төлсөн мөнгийг улсын орлого болгох, хязгаарласан дуудлагын худалдаагаар дахин худалдахаар шийдвэрлэж хэрэгжүүлсэн.

7. Хэрлэн трейд ХХК-тай холбогдол бүхий “Хөдөлмөр” төвийн барилга, Банкны өр барагдуулах газрын автомашины граж, “Хөвсгөл -Гурил тэжээл” ХХК, “Хөвсгөл-Бармат” ХХК, Дорнод аймгийн “Ганхэрлэн" ХК, “Гурван говь” үйлчилгээний цогцолбор, НААҮГ-ын Засварын цех, ОСНАА-н 16-р конторын 7-р байран дахь тасалбар түгээгүүрийн байр, Хэнтий аймгийн “Чандгана” ХК, “Бөртэ” ТӨҮГ, Булган аймгийн “Арцат могой” ХК, Сэлэнгэ аймгийн “Цагаан эрэг орхон” ХХК, Завхан аймгийн “Биндэрхайрхан” ХХК-дын хувьчлал болон Монгол бөхийн өргөөнд төрөөс оруулсан хөрөнгө оруулалттай холбогдсон гомдол маргааныг шалгаж залруулах, буруутай эзнээр хөрөнгийн дутууг төлүүлэх, төсөвт оруулах, хувчлалыг хүчингүй болгох зэргээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

8. Иргэд, байгууллагаас ТӨХ-нд ирүүлсэн гомдлын дагуу Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуучин барилгууд, Санзай дахь Тээвэрчдийн амралтын цогцолбор, Дархан- Уул аймаг дахь “Эрэл цемент” ХК, мөн аймгийн “Шувуун фабрик” -ийн дуугсаагүй барилга, “Барилга корпораци” ХК, “Гахайн завод” УҮГ, “Ар тархи” ХК, Архангай аймгийн Жаргалант сумын Ахуйн үйлчилгээний 19 нэрийн барилга, эд хөрөнгө, “Ноён-Уул трейд” ХХК, “Бишрэлт пүүдс” ХХК-ийн хооронд үүссэн маргаантай асуудал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ХАА-н техникумын барилгын цогцолборын хувьчлалтай холбогдсон асуудлуудыг шалгаж арга хэмжээ авах, “Буга корпораци”, “Уран” зэрэг ТӨҮГ-ууд 1997 оноос үйл ажиллагаа нь зогсож, хөрөнгө нь эзэнгүйдсэн, үрэгдсэн, зарим эд хөрөнгө бүртгэлгүй байсныг шалгалтаар тогтоож, холбогдох асуудлыг шийдвэрлүүлэх ажил хийгджээ.

9.Монголын хөрөнгийн бирж дампуурсан Арилжааны банкуудын үйл ажиллагаанаас шалтгаалж нийт 1035,0 сая төгрөгийн алдагдалд орсон байна. Үүний 91,0 сая төгрөг буюу 8,8 хувь нь Төв Ази банкинд, 905,8 сая төгрөг буюу 87,5 хувь нь Монгол бизнес банкинд, 39,0 сая төгрөг буюу 3,7 хувь нь Ард банкинд алдсан мөнгө юм. Төв Ази банк 1996 онд дампууран татан буугдаж хариуцах эзэнгүй болсон тул тэр үед Монголбанкны хураан авсан 113,8 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, Банкны өр барагдуулах албанд шилжсэн 3055,1 сая төгрөгийн зээлийн өрнөөс гаргуулан авах тухай нэхэмжлэг гарган хөөдөлдсөн боловч шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн 1997 онд Монголбанкны захирлын 475 тоот тушаалаар байгууллагын харилцах дансны үлдэгдлийг алдагдалд тооцсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор уг асуудал одоо болтол шийдвэрлэгдэж чадаагүй байна. МХБ-ийн харилцах дансанд хий бичилт хийх замаар Монгол бизнес /МББ/ удирдлагууд МХБ-ийн арилжаанаас 295,0 сая төгрөгийн хувьцаа худалдан авч хувьдаа завшсанаас, МББ-ны гүйцэтгэх захиарал асан О.Батбилэг, ерөнхий ня-бо байсан Я.Жамсрандорж нар шаардлагагүй байхад төлбөрийн чадвартай банкуудаас 320 сая төгрөгийг татан МББ-нд байршуулснаас МХБ-ийн авлагын өр үүссэн бөгөөд ня-бо Я.Жамсрандорж бусдын гарын үсэгтэй бланкийг ашиглан гүйлгээ хийсэн гэсэн үндэслэлээр О.Батбилэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Я.Жамсрандоржийн хэргийг мөрдөн байцаалтад буцаасан боловч Я.Жамсрандорж гадаадад гарсан тул хэргийг түдгэлзүүлсэн.

Харин хий бичилт хийж 295,0 сая төгрөгийг МХБ-ийн арилжаанаас завшсан хэрэгт МББ-ны гүйцэтгэх захирал А.Давааням, тус банкны ТУЗ-ийн дарга Г.Лхагваням нар холбогдон шалгагдсан бөгөөд Г.Лхагванямын хэрэг хэрэгсэхгүй, А.Даваанямын хэрэг өршөөгдөх болж одоо болтол МХБ-ийн нэхэмжлэл шийвэрлэгдээгүй байдалтай байна.

Иргэдийн өмч хөрөнгийг ашиглах, хууль бус үйл ажиллагаа явуулах боломжийг таслан зогсоох, хяналт шалгалт хийж илрүүлэн засах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг МХБ болон Монголбанкны тухайн үеийн удирдлагууд анхаарч үзээгүйгээр барахгүй өөрсдөө ямарч хариуцлага хүлээлгүй өнгөрчээ. Өмч хөрөнгөтэй холбогдсон хэрэг шийдвэрлэгдэхгүй сунжрах байдал хууль, хяналтын байгууллага дээр нэлээд байгаа нь асуудлыг шуурхай шийдвэрлэхэд нөлөөлдөг байна. 

                                                                                                                                                                               Хар дэвтэрээс: