Б.Навчаа сайн жүжигчнээс гадна сайн найруулагч хэмээн үнэлэгддэг.  “Хэцүү анги” олон ангит цувралаараа телевиз үзэгчдийг байлдан дагуулж, кино урлагт тэсрэлт хийсэн.

Мөн “Рашаантын 18”, “Би эмэгтэй хүн” бүтээлүүд нь олны таашаалд нийцсэн, үнэтэй бүтээл болж чадсан. Мөн  гэр бүл тэр дундаа эмэгтэйчүүдийн хүчирхийллийн  тухай хийгдсэн “Ларьдма” уран сайхны кино нь чадварлаг уран бүтээлчдийг нэгтгэсэн, ихээхэн хөрөнгө мөнгө хаясан бүтээл болсон нь харагдаж байгаа билээ. “Ларьдма” кино театруудаар хамгийн их үзэгчтэй, эрэлттэй кино хэвээр байгаа.

Үзэгчид Б.Навчааг  хамгийн “үнэтэй” жүжигчин хэмээн үнэлж байгаа билээ. Учир нь тэрбээр кино урлагт инээдмийн, сэтгэлийн драм, сериал гэсэн төрөл жанруудаар кино хийж үзэгчдийн талархлыг хүлээсэн юм. Түүний найруулсан, тоглосон кино бүр үзэгчдэд хүрч, инээд хөөр, баясал ухаарал өгч байдаг. Энэ үүднээс нь үзэгчид түүнийг “үнэтэй” жүжигчин хэмээн дүгнэсэн байдаг.

Харин та шууд утгаараа үнэтэй жүжигчин мөн үү? гэсэн асуултад “Үгүй ээ, харин ч би хямдхан талдаа” хэмээн хариулжээ. Ингээд чадварлаг, хөдөлмөрч уран бүтээлчдээ илүү их амжилт хүсье.