Би бүүр өөрийгөө зүхээд сууж байна. Яахаа аргаа олохгүй зөвлөгөө авах гээд бичиж байна. Би нөхөртэйгээ суухаас өмнө  нэг хүнтэй явалдаг байсан юмаа.  Гурван жил гаран ийм л байсан.

 Эхнэр, хүүхдүүдтэй байсан болохоор аргагүйн эрхэнд  нөгөө хүнээсээ салсан. Би эмэгтэй хүн болохоор амархан дассан, хайрласан, тэр хүнд сайн сайхан бүхнийг л хүсдэг.

Тэр хүнээ мартах гээд нэг залууд итгээд үзсэн.  Тэр залуу нь одоо миний хамт амьдарч байгаа залуу.  Нөхөртөө овоо дасаад өмнөх хүнээ мартаад байж байхад аймшигтай үнэнг мэдлээ. Яасан гэсэн миний нууц амраг нөхрийн ойрын хамаатан ах нь юм байна.

Өчигдөр байрны найранд ирээд л мэдлээ. Бантаад юу ч дуугарч чадаагүй.  Та сайн байна уу гээд л өнгөрсөн.  Нэг л харсан хүн байнаа  гээд  түгдэрч хэлсэн үү яасан.

Энэ нууцыг нөхөртөө хэлэхгүй л дээ. Гэхдээ л нөхрөө хуураад байгаа юм шиг эвгүй санагдаад байна. Яанаа. Над шиг ийм нүгэлтэй хүн байдаг болов уу?