“Хатариш” дуугаараа олныг байлдан дагуулж чадсан дуучин Мино өдгөө хошин урлагийн хамгийн отгон продакшн болох “ЭМОЦИ” продакшнд ажиллаж байна.

Тэрбээр урлагийн гараагаа “Sound of kiss ” хамтлагаас эхэлсэн билээ. Тус хамтлагийн гишүүд дор бүрнээ амьдрал зохиож, хамтын уран бүтээл хийхгүй байгаа ч дуучин маань урлаг, тайзаа орхиогүй билээ.

Тэрбээр 2006 онд “New face” наадмын топ моделиор шалгарч байсан бөгөөд тэр үеэсээ загварын “Эра” агентлагт суралцаж эхэлсэн байна. Тэр үед тус агентлагт Номин нэртэй охид цөөнгүй байсан учраас загварын багш нь түүнд Мино хэмээх нэрийг хайрлажээ.

Түүнээс хойш Мино нэрээрээ овоглож, энэ нэрээрээ олонд танигдсан тухайгаа онцолдог. Тэрбээр багаасаа л жүжигчин болно хэмээн мөрөөддөг байсан бөгөөд мөрөөдлөө биелүүлж яваа залуу уран бүтээлч юм.

Б.Хорлоо