"Аврора" энтертайнментийн чадварлаг уран бүтээлчдийг бид бүхэн “Зүрхэнд гэрэлтэх од”, “Дуудлага”, “Танхай тээгч” зэрэг уран бүтээлүүдээр нь эчнээ таних болсон билээ.

 

Тэгвэл тус хамт олон энэ удаа залуусын хайр сэтгэлийн тухай өгүүлэх “Учрал” нэртэй зургаа дахь бүрэн хэмжээний уран сайхны киногоо өлгийдөн аваад байна.

Гайхалтай учралаас хайр үүсч гал голомтоо асаан амьдрал зохиох юутай сайхан бэ... Хүн бүрийн сэтгэлийг

нандин утсыг хөндөн тэртээ улиран одсон учралын дурдатгалыг сэргээх тус киноны ерөнхий найруулагчаар Б.Чингүүн, хоёрдугаар найруулагчаар Ц.Золжаргал, зураглаачаар Г.Хосбаяр, хөгжмийн зохиолыг Л.Балхжав, С.Гантөр нар бичжээ. 

Уг киноны гол дүрүүдэд О.Дөлгөөн, Т.Баттулга, Э.Алдар, Г.Анхмаа нар тогложээ. Харин туслах дүрүүдэд П.Цэрэндагва, Л.Дэмидбаатар, Б.Базаррагчаа, Ц.Ганзориг, Ш.Алтанцэцэг, Б.Баяржавхлан, Б.Шинэбаяр, Б.Мишээл нарын чадварлаг уран бүтээлчид тоглосон нь олны дунд хүлээлт үүсгээд байгаа юм.

“Учрал” уран сайхны кино энэ сарын 24-нд бүх кино театруудаар зэрэг нээлтээ хийхээр товоо зарлалаа.