-Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллана.

-"Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны шинэчлэл" улсын зөвлөгөөн болно.

-МХЕГ-аас "Торгож шийтгэлгүй зөвлөн тусалъя" уриатайгаар Нарантуул захын мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгнө. Мөн явуулын лаборатори ажиллуулан иргэдийн хүсэлтээр газар дээр нь хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийнэ.

-Олон улсын цусны донорын өдрийг тохиолдуулан 14 цагаас Цус судлалын үндэсний төвд мэдээлэл хийнэ.

-14 цагаас Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдэл дээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхчүүдэд зориулсан долоо хоногийн сургалтын хаалтын ажиллагаа болно.

-Нийслэлийн татвар хураалтын төв комисс 8 цагт Хангарьд ордны зургаан давхарт хуралдана.

-Жиу Жицу бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын тамирчид эх орондоо ирнэ.

-ХӨСҮТ нээлттэй хаалганы өдөр зохион байгуулна.

-Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын эрх олгох шалгалт Монгол бизнес дээд сургууль дээр болно.

-"Blue sky" цамхагт 14,30 цагт МОХ-ноос эрхлэн гаргаж буй "Оюутны хөтөч" номын нээлт болно.