“Киви” хамтлагийн отгон гишүүн П.Алтанцэцэг буюу Агий 1988 оны 11 дүгээр сарын 2-нд төрсөн. Тэрээр “Гэгээрэл” 10 дугаар сургуулийг төгссөн бөгөөд Банкны эдийн засагч мэргэжилтэй аж.
Нэг ахтай. Айлын ганц охин. Тийм учраас аав ээждээ дэндүү эрх. Багын мөрөөдөл нь архитекторч, сэтгүүлч эсвэл бүр огт өөр мэргэжилтэй болох байжээ. Тэрээр бие хамгаалах урлагаар хичээллэдэг. Агий “Киви” хамтлагийн отгон гишүүн. Тэрээр сурагчийн ширээнээс хөндийрөөд  тун удаагүй байхдаа тус хамтлагийн албан ёсны гишүүн болж байлаа.


Киви одоогоос 8 жилийн өмнө буюу 2004 оны арванхоёрдугаар сарын 1-нд үүсгэн байгуулагдаж байсан. Байгуулагдсан цагаасаа гурван ч удаа гишүүнээ сольж байсан энэ хамтлагт Агий дөрөвдэхь шинэ гишүүн нь болж ирсэн.

Ц.Намуунтай багын найзууд байсан бөгөөд Агийг хамтлагтаа авах саналыг продюсер Ангирмаа Намуунаагаар дамжуулан хэлүүлжээ. Агий саналыг нь хүлээн авч продюсер Ангирмаад дуулж, бүжиглэж шалгуулснаар энэ хамтлагт орох эрхээ олж авчээ.

 “Киви” хамтлагт орохоосоо өмнө “Монгол модель” агентлагт загвар өмсөж мэргэжлийн хэд хэдэн тэмцээнээс шагнал хүртсэн гэдэг.


Ингээд Кивигийн нэгэн өнгө төрх болсон түүний зарим нэг зургийг хүргэж байна