2013 оны 06 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон Төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр хойноос, говь талын нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, говийн нутгийн зүүн хэсгээр 31-36 градус, Алтайн өвөр говь болон Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Оройдоо бороо орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч 17-19 градус дулаан байна.