Намайг О.гэдэг. Би саяхан шинэ ажилд ороод 1 жил болж байна. Гэтэл намайг сүүлийн хэдэн сар ажлын нэг залуу ажлыг минь хийлгэхээ болилоо. Уг нь би хүмүүстэй их нээлттэй байдаг. Гэхдээ ярих юм ярихгүй юм гэж бий тэр болгоныг хэлж ярьдаггүй л дээ. Намайг найз залуугүй болохоор яаж ч болно гэж бодоод байх шиг байна. Үеийнх тэгээд гэр бүлтэй гээд хамаагүй ярилцдаг байсан нь дэмий болох шиг боллоо. Чатаар чи ямар дотуур хувцас өмссөн, хоёулаа унтах уу гээд бичих юм би эхэндээ юу ч хариулахгүй байж байгаад сүүлдээ уурлаад байгаа. Ингэж эргүүтдэг эрчүүдийг яах вэ? Би гэр бүл үймүүлэгч биш өөрийнхөөрөө мөрөөрөө яваа хүн ядаж гэр бүлтэй байж ичээсэй. Тэр залууг яавал ахиж надруу тэгж бичихгүй байх бол. Ажлын шугамаар ярилцах асуудал гарах юм тэгсэн гээд би юмаа асуухгүй байж болохгүй юм.