Америкийн Оклахомагийн оршин суугч Вишал Таккар гэх залуу гоо сайхны мэс заслын золиос болжээ. Хамрын мэс заслын үеэр эмч нь алдаа гаргасны улмаас уг залуу хамаргүй болсон байна.

Тэрээр 2006 онд гэр бүлээ цуцлан ихээхэн сэтгэл гутралд оржээ. Харин энэ байдлаасаа ангижрахын тулд амьдралдаа өөрчлөлт хийхээр шийдсэн байна. Тиймээс гоо сайхны мэс засалд оржээ.

 

Тэрээр хамартаа хийлгэсэн мэс заслын дараа амьсгалахад хүндрэлтэй байжээ. Тиймээс жилд бараг 8 удаа мэс засал хийлгэсэн ч төдийлөн сайжрахгүй байсан бөгөөд нэг удаагийн мэс заслын дараа түүний хамар маш их өвдөж байжээ. Харин тэрээр хамрыг нь бүтнээр нь тайран авсныг мэдээгүй гэнэ. Тиймээс толинд өөрийгөө хараад ихээхэн цочирдсон байна.

 

Эмч нар алдаа гаргасан ч түүний хамарт халдвар орсон учир яаралтай тайрах шаардлага гарсан гэж тайлбарлажээ.

үүний дараагаас мэс засал хийсэн эмч өөрийн гэм буруугаа хүлээхээс татгалзан элдэв шалтгаанаар өөрийгөө өмөөрөх болж, хэвлэлийнхэнээс зугтаах болжээ. Харин хамаргүй болсон залуу өмгөөлөгч хөлслөн хариуцлага алдсан эмчтэй заргалдахаар болсон байна.

 



Үйлчлүүлэгчээ хохироосон эмч