Бид дуучин П.Идэржавхланг “Аавыгаа санахаар”, “Ижий энтэй эгч”, “Бүсгүй минь чамдаа”, “Дорнын бүсгүй” зэрэг бүтээлүүдээр нь мэдэх билээ.

Тэрбээр 2009 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг төгссөнөөс хойш өнөөг хүртэл олон сайхан уран бүтээл туурвиж, өөрийн бие даасан тоглолтоо ч хийж амжсан юм.

Урлагийн хүн чанартай бүтээл хийж, амжилтанд хүрэхэд гэр бүл нь хамгаас чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэг. Тэгвэл дуучин П.Идэржавхлангийн эхнэр “Х ТҮЦ” продакшины жүжигчин З.Онон юм. Түүнийг бид дуучин Л.Банзрагийн “Цагаан тунгийн дэрс”, дуучин Л.Болдбаатарын “Ээжээ” зэрэг дууны клипэнд тоглосноор нь мэдэх билээ. Мөн хэд хэдэн кинонд гол болон туслах дүр бүтээж үзэгчдэд үнэлэгдээд байгаа юм.

Гэр бүлийн хоёр хоюулаа урлагийн хүмүүс учраас сайн ойлголцож, нэгэндээ хүлээцтэй ханддаг тухайгаа дуучин маань онцолжээ. Оюутан ахуй цагтаа сургуулийнхаа дотуур байрнаас  нэгнээ олж ханилсан хосууд маань өдгөө И. Энхжил хэмээх хөөрхөн охинтой болсон билээ.  

Урлагийн сайхан гэр бүлд бүл нэмсэн дуучин П.Идэржавхлангийн гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье.