Загвар өмсөгч Т.Батцэцэг нь “Miss Earth 2012” буюу “Эх дэлхийн мисс” шалгаруулах 12 дахь наадамд эх орноо төлөөлөл оролцож байсан билээ.  

 “Miss Earth 2012” наадам нь 21 номинаци тус бүрээр эхний гурван байрыг шалгаруулан алт, мөнгө, хүрэл медаль олгодог бөгөөд шилдгийн шилдэг нэг оролцогч титмийн эзэн болдог. Мисс, загвар өмсөгч Т.Батцэцэг тус наадмын “Resorts Wear Competition” буюу “Усны хувцастай үзүүлбэр”-т гуравдугаар байр эзлэн хүрэл медалийн эзэн болж байжээ.

Түүнчлэн “Манжуурын мисс -2012”-ын тэргүүн миссээр шалгарч байсан юм. Мисс Төрбатын Батцэцэг “Шилмэл загварын ордон”-ы шилдэг модель бөгөөд 2007 оноос загварын тайзнаа гарсан. “Asian Super Model - 2010” олон улсын тэмцээнээс “Asian Super model” шагнал, “Miss Mongolia-2010” тэмцээний “Дэд Мисс” шагнал, “Краса Бурятия-2010” олон улсын тэмцээний “Краса Байкала-2010” гранпри шагнал, “Goyol 2012” тэмцээний “Kerasys-н нэрэмжит Шилдэг загвар өмсөгч” шагналыг тус тус хүртэж өөрийн гоо үзэсгэлэн авьяас чадвараараа богино хугацаанд таниулж чадсан бүсгүй юм.