Өнөөдөр “Камертон” хамтлагийн 18 жилийн түүхт ой тохиож байна. Нэг ёсондоо Камертон хамтлагийнхан 18 нас хүрч эрийн цээнд хүрчээ. Түүхийн хуудсыг эргүүлэхэд  18 жилийн тэртээх энэ өдөр хөгжим бүжгийн коллежийн оюутан Д.Болд, Г.Мэнд-Амар нар Б.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат хоёрт хамтран дуулах санал тавьснаар “Камертон” хамтлаг байгуулагдсан түүхтэй.

Ийнхүү рок, попын ертөнцөд 18 жилийн турш сонсогч фенүүдтэйгээ уран бүтээлээрээ хамтдаа байсан залуус  өөрсдийн орон зайг урлагийн ертөнцөд болоод бидний сэтгэлд хэдийнэ эзэлсэн билээ.

Тэд 18 жилийн хугацаанд арван цомог гаргаж, 14 тоглолт хийж согсогчидоо баярлуулсан байдаг. Эдгээр жилүүдэд тэдний авсан шагналаас дурьдахад,  шилдэг поп хамтлаг, шилдэг бүтээл, Алтан микрофон наадмын шилдэг хамтлаг, шилдэг цомог,  Пентатоник наадмын шилдэг хамтлагаар тус тус шалгарсан билээ.

Ингээд түүхт ойтойгоо золгож буй “Камертон” хамтлагийнхандаа төрсөн өдрийн мэнд хүргэж, уран бүтээлд нь  болоод хувийн амьдралд нь сайн сайхныг хүсье. 

  Б.Хорол