Хошин урлагийн хамгийн залуу “Эмоци” хамтлагийн ахлагч жүжигчин Д.Түвшинтөр буюу Төөтөөг бид тайзнаа гоолиг эмэгтэйн дүрийг чадварлаг бүтээдгээр нь илүү мэднэ.

 Тэрбээр тайзан дээр эвлэгхэн алхаж, гоёлын даашинз, өндөр өсгийт дээр төвөггүйхэн алхчихдаг. Өдгөө  “Х ТҮЦ” продакшинаасаа өрх тусгаарлаж жүжигчин Г.Нарансолонго, С.Тэмүүжин Б.Баатархүү тэргүүтэй залуу жүжигчидээр хамтлагаа бүрдүүлэн хошин урлагийн салбарт нэгэн шинэ өнгө төрхйиг бий болгоод байгаа билээ.

           Түүний ээж эмч мэргэжилтэй насаараа улсад ажилласан хүн бий гэдэг. Энэ талаар жүжигчин маань ярихдаа “би жүжигчин болоогүй бол ээжийнхээ мэргэжлийг өвлөж, эмч болох байсан” хэмээсэн нь бий. Түүнийг бага байхад ээж нь тариа хийхийг зааж сургасан байна. Тиймдээ ч энэ чадвараа ашиглаж, тулсан үед мэргэжил нэгт нөхөддөө ч эмнэлгийн үйлчилгээ үзүүлчихдэн гэнэ. Жүжигчид хөдөө орон нутгаар явахад хоолой өвдөж, ханиад хүрэх нь цөөнгүй. Энэ тохиолдолд тэрбээр төвөггүйхэн тариа хийж, анхны эмчилгээ үзүүлдэг аж. 

Б.Хорлоо