Алекс Минск бол Афганистанд цэргийн алба хааж байсан Америкийн тэнгисийн явган цэрэг. Тэрээр үүрэг гүйцэтгэж байхдаа нэг хөлөө алджээ. Харин гэртээ эргэн ирсний дараа загвар өмсөгч болж, ихээхэн амжилтад хүрсэн аж. 

Амьдрал хүнд хэцүү шалгуур олон ч үүнийг даван туулж, хэзээ ч битгий бууж өгөөрэй гэж хүмүүст урам зориг өгөх үүднээс би өдийг хүртэл зүтгэсээр яваа гэж Алекс ярьсан юм.