Монголын хамгийн анхны багийн спортод зориулан бүтээгдсэн “Ганцхан оноо” уран сайхны кино өчигдөр буюу энэ сарын 28-нд нээлтээ хийлээ. Энэхүү кино нь 2012 оны Монгол-Японы найрамдалт харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан хоёр орны найрсаг харилцааг улам хөгжүүлэх зорилгоор хийгдсэн аж.

 photo IMGM0293_zpsb80e03cf.jpg

  Кинонд монголын талаас Найруулгачаар кино найруулагч Д.Энхбаяр, Гүйцэтгэх продюссерээр кино найруулагч, жүжигчин О.Гэрэлсүх, Ерөнхий зураачаар кино найруулагч, зураач Ч.Ганзориг, Ассистент найруулагчаар Кино найруулагч Б.Чингүүн, Дууны найруулагчаар Э.Амартүвшин, Б.Өлзий-Орших, Тайзны зураачаар Н.Батжаргал Зургийн даргаар Я.Болдбаатар, Зураглаачаар Д.Тэмүүлэн, Дууны оператороор Л.Ариунболд нар ажилласан бөгөөд жүжигчдээр МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ С.Сарантуяа, МУСТА С.Өлзийхүү, МУСТА Л.Дэмидбаатар, МУСТА Ц.Батхуяг буюу  Амбий,  МУСГЗ, Нэвтрүүлэгч Ж.Батбаяр, залуу жүжигчин М.Мөнхчимэг, З.Отгонлхагва болон бейсболын тамирчин Д.Мөнхбат, Б.Ууганмягмар, О.Өнөболд, С.Чинбат, Ц.Жавхлан зэрэг хүмүүс гол ба туслах дүрүүдэд тоглосон бол Япон талаас Ерөнхий найруулагчаар Ишида Такүяа, Продюссерээр Хироки Танигүчи, нар хамтран ажиллажээ.

 photo IMGM0204_zps194a062d.jpg

  Монголын нийгмийн шилжилтийн үе болох 90-ээд оны үеэс эхлэн шинээр үүсэж, хөгжиж ирсэн спортын нэг төрөл болох “Бейсбол”-ыг УБ хотод заахаар ирсэн Сэкинэ Макото өөрт тохиолдсон бодит түүхээ ном болгон хэвлүүлсэн нь 2000 онд Японы “Мизүно спортын сэдэвтэй шилдэг зохиол” шагналыг хүртэж хамгийн олон хувиар борлогдсон номоор шалгарсан байна. Уг номыг үндэслэж тус киноны Япон талын ерөнхий найруулагчаар ажилласан Таке Масахару нь Японы Токушима мужын Анан хотын захиргаа болон бусад байгууллага ,хувь хүмүүсийн тусламж ,санхүүжилтээр япон талаас EARL GREY FILM, Монгол талаас AUM ENTERTAINMENT, CREATIVE ART GROUP-н 50 гаруй киноны уран бүтээлчид, 30 гаруй жүжигчид, Монголын бейсболын холбооны 100 гаруй тамирчид хамтран 2012 оны 5 сараас эхлэн бүтээж эхэлсэн бөгөөд 2013 оны 06 сарын 15-нд Японы нийслэл Токиод нээлтээ хийсэн бөгөөд одоог хүртэл Японы томоохон хотуудаар нээлтээ үргэлжлүүлэн хийсээр байгаа аж. Түүнчлэн Японы спортын холбооноос тэр дундаа Бейсболын үндэсний холбооноос нийт ард түмэндээ хандан уг киног үзэх уриалга, зөвлөмж гаргасан байна.

 photo IMGM0170_zps7b87d437.jpg

Сонирхуулахад Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргал Японы үндэсний Бейсболын холбооны хүндэт ерөнхийлөгчөөр сонгогдоно ажилладаг бөгөөд “Ганцхан оноо” хэмээх уг киног хийгдэж эхлэхээс нь дуусах хүртэл кино групп, баг хамт олонд чинь сэтгэлийн дэмжлэг үзүүлэн ажилласан гэнэ.

 photo IMGM0263_zpsdb81f81e.jpg

Ийнхүү энэ сарын 28-нд буюу маргааш Өргөө-1 кино театрд 18-н цагаас нээлтээ хийх гэж буй Монголын хамгийн анхны спортод зориулсан бүрэн хэмжээний киноны нийт уран бүтээлчиддээ уран бүтээлийн өндөр амжилтыг монголын мянга мянган үзэгчдийнхээ өмнөөс дэвшүүлье.

  photo IMGM0312_zpscc8cd10d.jpg   photo IMGM0215_zps9922ae1b.jpg  photo IMGM0210_zps178d7df2.jpg   photo IMGM0199_zpsee3d4c6c.jpg  photo IMGM0175_zps5fcf82ae.jpg