“Алтанхөндий” ХХК-аас авлагатай иргэд , хуулийн этгээд, аж ахуйн нэгж байгууллагууд шүүхэд ханджээ. Тэд “Дампуурлын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1, тавдугаар зүйлийн 5.5, 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг баримтлан дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн шүүгчийн энэ оны тавдугаар сарын 25-ны өдрийн 14274 дугаар захирамжаар “Алтанхөндий” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон тул уг компаниас авлагатай иргэд, аж ахуй нэгж байгууллагууд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар бидний мэдэгдэл хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр нийтэд зарласнаас хойш 21 хоногийн дотор гаргана уу” хэмээв. Нэхэмжлэлд нь “Алтанхөндий” ХХК-ийн хүлээсэн үүрэг, гүйцэтгэх хугацаа болон компанийг дахин хөрөнгөжүүлэх эсвэл дампуурсанд тооцож татан буулгах тухай саналыг тусгаж, нэхэмжлэгчийн нэр, хаяг, харилцах утсыг тодорхой тусгаж, нотлох баримтыг хавсаргах ёстой гэнэ. Нэхэмжлэгчдийн анхны хурал энэ сарын 18-нд 13:30 цагт Баянгол дүүрэгт байрлах шүүхийн байрны шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд болох юм байна.