Өнөөдөр оройны 22.00 цагаас эхлэн Энхтайваны гүүрний баруун талын Петровис шатахуун түгээх станцийн уулзвараас Энгельсийн гудамж хүртэлх 1.4 км авто замыг бүхэлд нь хааж засахаар болжээ.

Энэ замын зүүн хэсэгт 19-р хорооллын үйлчилгээний төв хүртэлх зам хаалттай байгаа юм. Нарны гүүрээс уруудах замыг Энгельсийн гудамж гэж нэрлэдэг.

1.4 км авто замын цементээр бэхжүүлсэн суурийг хийсний дараа суурь асфальтбетон хучилтыг хийснээр 7 сарын 10-ны өглөө зам нээхээр төлөвлөжээ.

Иймд 19-р хорооллын арын замыг 5 хоногийн турш хааж, зам барилгын ажил гүйцэтгэхээр болсныг жолооч нарт анхааруулж байна.