​Сайн байцгаана уу? Та бүхнээс зөвлөгөө авах гээд бичлээ. Манай нөхөр бид 2 суугаад 5 жил болж байна. Анх 2 ихэр охин төрүүлээд би гэдэг хүн чин хувцасаа тайлж орондоо орж унтах ч завгүй 5 сар хүртэл нь дээлтэйгээ хононо гэдэг шиг л хүн болгох гэж зүтгэлээ

. Хүүхдүүдээ хараад гэртээ суугаад урьдныхаасаа огт өөр хэв маягаар амьдраад бөөн стрэсс болоод уурлаад л. Юун секс хийхтэй манатай. Манай нөхөр бөөн уур болж байж хааяа л нэг хийдэг байлаа. Хэрүүл ч тасрахгүй. Ийм маягаар 3 жил амьдарлаа. Тэгж байтал дахиад хүүхэдтэй боллоо. Харин энэ удаа ихэрлээгүй тэгээд ч том жинтэй хүүхэд төрлөө. Арай л тайван байлаа. Тэхдээ л сексийн дур сонирхолгүй хэвээрээ. Нөхөр ч 3-н 3-н хүүхэдтэй болсон болохоор ажлаа 1-т тавиад хувийн бизнесс хийгээд гэртээ шөнө л ядарсан амьтан ирнэ. Бас л би гэрийн авгай царайлчаал ирэхэд нь бөөн стрэсс болгоол хэрүүл хийгээл. Уул нь нөхөр маань хэвийн сексийн дур хүсэлтэй байсан юм. Би л дургүй болхоороо донтой энээ тэрээ гээл түлхээл. Бүүр дотроо энэ одоо өөр хүүхэнтэй яваасай гэж хүртэл бодож тэнэгтэж байлаа. Тэгээд бага хүү маань ч одоо овоо боллоо. Би ч бас секс хийчмээр санагддаг болтол эргээд нөхөр маань дургүй болчлоо. Өөр хүүхэнтэй бол болоогүй гэдгийг сайн мэдэж байна, нөгөөх нь босохгүй юм. Гарьд магнай, алекса гээд 2 эмнэлэгт үзүүлсэн чин түрүү булчирхайн өрөвсөл, сулрал гээд эм бичиж өгөөд тэрийг нь хөөрхий уугаад нэмэргүй ээ. Ядаж байхад аймаар их ажилтай их ядрах юм. Тэрэн дээрээс нь би бас нэрмээс болоод хэрүүлээ хийгээд улам стрэсстүүлээд. Тэхдээ би одоо уураа барьж байхаар хичээж байгаа. Хүн харахад манайх 3 хөөрхөн хүүхэдтэй бүх юмтай аз жаргалтай гэр бүл. Нөхөр маань чи л дургүйцсээр байгаад би ийм болчлоо гээд байдаг. Би ч буруутай л даа. Одоо яаж хэвэнд нь оруулах вэ? Дөнгөж 30 гарч яваа ид залуу насан дээрээ ийм юм болчлоо. Ингэдэг гэж мэдсэн бол би юу гэж тийм зан гаргахав дээ, одоо харамсаад ч барахгүй юм. Судлаад байхад жингээ хаяад спортоор хичээллээд ядрахгүй стрэссгүй байлгуул хэвэндээ ордог гэж байна л даа. Миний зүгээс тайван байлгалаа гэхэд ажил нь барагдахгүй юмөө. Би ч бас ажилтай болохоороо бид 2-т тайван ярилцах үе ч гарахгүй юм. Яаж эргүүлж хэвэнд нь оруулах вэ?