“Киви” хамтлагийн дуучин Д. Уламбаярын тухай янз бүрийн яриа их гардаг. Ука тэр болгонд тайлбар өгөөд байдаггүй билээ. Харин хамтлагийн ахлагч гэдгээрээ хамгийн түрүүнд гүйж явдаг түүнийг хүмүүс ч бас түрүүлж “онилдог” байх.

Тэрбээр үсчин, гоо сайханч, дуучин, бүжигчин хийж явсан. Арван жилийн сургуулиа төгсөөд “Орхон” дээд сургуульд орчуулагч, нарийн бичгийн ангид сурч байсан нэг жил сураад өөрт нь ийм ажил зохихгүй гэдгийг ойлгосон гэдэг. Тиймээс СУИС-ийн жүжигчний ангид орхоор шалгалт өгсөн ч тэнцээгүй юм. Үүнээсээ болж шантралгүй өөрийн хичээл зүтгэлээр өнөөгийн энэ амжилтад хүрсэн гэдэг. 

Дуучин бүсгүй ээж болоод нэг хэсэг нам гүмхэн байсан. Тэгвэл өдгөө олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролцох болсон гэнэ шүү. Бидний дуранд өртөхдөө бүрх малгайгаараа нүүрээ халхлаж байв.