Болгарын Бургас хотод Дэлхийн бяцхан мисс-2013 тэмцээн болж, тус тэмцээнд 70 орны бяцхан үзэсгэлэнт гүнж нар өрсөлджээ. Эдгээр оролцогчдоос 13 настай Анастасия Сивова гэдэг орос охин түрүүлсэн байна. 

Бяцхан гоо охидыг шүүгчид хэд хэдэн шалгуураар тодруулсан бөгөөд хүүхдүүдийн дуу бүжгийн авьяас, хувцаслалт, биеэ авч яваа байдал, гадаад хэлний мэдлэг хөгжмийн боловсрол зэргийг харан оролцогчдыг дүгнэжээ. 

Анастасия охины хувьд энэ нь анхны шагнал биш бөгөөд тэрээр 2011 онд Оросын бяцхан миссээр шалгарч байжээ.