Одоо 18 настай Кортней Стодде нь Америкийн реалити телевизийн од юм. Тэрээр ихээхэн шуугиан тарьдаг нэгэн бөгөөд хамгийн их хүмүүст хүрсэн шуугиан нь 16 настайдаа 51 настай жүжигчин Дог Хатчисонтой 2011 онд хуримаа хийсэн үйл явдал аж. 

Жүжигчин Хатчисоныг "Ногоон бүс" кинонд элдэв ааштай, бусдын дургүйг хүргэдэг шоронгийн харгалзагчийн дүрээр олон хүн мэдэх билээ. Тэдний энэ гэрлэлтээс болж жүжигчин эр ч багагүй шүүмжлэл хүртэн гэр бүлийнхэн нь ч нүүр буруулж байсан билээ.