Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчин, хууль эрх зүй, барилга, худалдаа, аж үйлдвэр, зам тээвэр, уул уурхайн салбарт олон жил ажилласан хүмүүст Монгол Улсын ардын болон гавъяат цол, төрийн одон, медаль хүртээлээ. 

Эдгээр дундаас улс орны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан олны танил хүмүүс нэлээд хэд байв.

Тухайлбал Гавъяат жүжигчин цолоор ахмад жүжигчин, чөлөөт уран бүтээлч Далхсүрэнгийн Гүрсэд, чөлөөт уран бүтээлч Д.Хүрэлхүү, МҮОНРТ-ийн орчуулгын киноны дуу оруулагч, жүжигчин Тавхайжамцын Цэмпилмаа нар энгэрээ мялаалгалаа.

Энэ жилийн шагнал хүртсэн хүмүүсийг нэрлэвэл :

Монгол Улсын Ардын багш цолоор ЦЕГ-ынТусгай хэлтсийн биеийн бэлтгэлжилт хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Буянгийн Ганбатыг,

 Монгол Улсын гавъяат багш цолоор ЭМШУИС-ийнСувилахуйн сургуулийн мэс заслын өвчин судлалын профессор, багш Гүрсүрэнгийн Дамдинсүрэн, БШУЯ-ны ахмад ажилтан Лувсангийн Жагдагсүрэн нарыг,

 Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны өндөр настан, ахмад инженер Нэгмидийн Даниелийг,

 Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор Монголын урчуудын эвлэлийн хорооны зураач Цагаандарийн Энхжаргал, Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Бадам-Очирын Галаарид нарыг,

 Хүний гавъяат эмч цолоор Дорноговь аймгийн “Оточ Одь” эмнэлгийн ерөнхий эмч Пунцагийн Баатар, “Номутай” эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч Ванчинсүрэнгийн Бадамсүрэн, Булган аймгийн Рашаант сумын “Өрнөх” хүн эмнэлгийн их эмч Дамдинсүрэнгийн Даажамба, Улсын клиникийн төв эмнэлгийн поликлиник эрхэлсэн орлогч дарга Аюушжавын Оюунбилэг, Улсын клиникийн төв эмнэлгийнхүлээн авах, яаралтай тусламжийн эмч Нагирын Чойжамц нарыг,

 Гавъяат хуульч цолоор Улсын дээд шүүхийн ажлын албаны дарга Мөнхнасангийн Дамирансүрэнг,

 Гавъяат тамирчин цолоор Монголын жудо бөхийн холбооны менежер Дамдинсүрэнгийн Нямхүүг,

 Гавъяат тээвэрчин цолоор Орхон аймгийннийтийн тээврийн “Хүчит арслан” ХХК-ийн жолооч Нандийн Дарам, УБТЗ-ын УБ татах хэсгийн дарга Намсрайжавын Хуяг-Эрдэнэ нарыг,

 Гавъяат уурхайчин цолоор Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо ХК-ийн экскаваторын машинч Галбадрахын Даваасүрэнг,

 Гавъяат эдийн засагч цолоор “Хантайшир” ДС-ийн ТУЗ-ийн дарга Гэндэндоржийн Янсанжавыг,

 Гавъяат жүжигчин цолоор ахмад жүжигчинчөлөөт уран бүтээлч Далхсүрэнгийн Гүрсэд, УДБЭТ-ын дуучин Өншихбаярын Уянга, чөлөөт уран бүтээлч Дамбарэнцэнгийн Хүрэлхүү, МҮОНРТ-ийн орчуулгын киноны дуу оруулагч, жүжигчин Тавхайжамцын Цэмпилмаа нарыг,

 Урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдоржийг,

 Үйлчилгээний гавъяат ажилтан цолоор Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Хайрхан Уул-өргөө” ХХК-ийн засварчин Янсангийн Өлзийбат нарыг тус тус шагналаа.

 Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Донорын холбооны хүндэт донор Галсангийн Жамц, Баянгол дүүргийн наймдугаар хорооны өндөр настан Бадамгаравын Цэнд-Аюуш нарыг,

 Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн захирагч Чойжилсүрэнгийн Тогоондоржийг,

 Алтангадас одонгоор УБТЗ-ын хүний их эмч Дониддагвын Ганчимэг, Монгол Улсын Хүүхэлдэйн театрын жүжигчин Хоролсүрэнгийн Батжаргал, Баянгол дүүргийн гуравдугаар хорооны иргэн, ахмад бүжигчин Гомбын Сумъяа нарыг,

 Цэргийн гавъяаны одонгоор ХХЕГ-ын Сургалт, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга Дашцэрэнгийн Бат-Эрдэнийг,

 Хөдөлмөрийн хүндэт медалиар Хан-Уул дүүргийнесдүгээр хорооны өндөр настан, ахмад жолооч Дагвын Жалсрайг,

 Шударга журам медалиар Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, онцгой байдлын ахлах ахлагч Гэрэлчулууны Чинболд нарыг тус тус шагналаа.