Витафит группын хамт олны хүчин чармайлт, хичээл зүтгэлээр олон улсын ISO 9001:2008 /MNS ISO 9001:2010 стандартын шаардлагад нийцүүлэн компаний чанарын удирдлагын тогтолцоог бий болгон, баримтлан хэрэгжүүлж, түүний үр нөлөөг байнга сайжруулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилласнаар 2011 оны 7 дугаар сард олон улсын ISO 9001:2008 стандартын гэрчилгээгээ гардан авсан бөгөөд ISO стандартаа дахин баталгаажуулж 3 жилээр сунган батламжаа гардан авлаа.

Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны хүрээнд хэрэглэгчийн сэтгэл ханамж, чанар аюулгүй байдлыг бүрэн хангасан чанарын баталгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн бүхий л үйл ажиллагааг чанарын удирдлагын алба  удирдан зохион байгуулан хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Витафит группын чанарын удирдлагын алба нь өөрийн салбар компанийн үйл ажиллагааг хуульд заасны дагуу хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, ариун цэвэр, чанарын стандартын шаардлагын дагуу үйлдвэрлэх, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, санхүүгийн үйл ажиллагааны дотоодын хяналтыг тодорхой цаг хугацаа, шат дарааллын дагуу тогтмол хянаж ажилладаг.

             СХҮГ-аас Витафит группэд олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 /MNS ISO 9001:2010 хэрэгжилтэнд шалгалт хийж сайн гэсэн үнэлэлт дүгнэлт өгсөнөөр чанараа дахин баталж үлгэр жишээчээр хэрэгжүүлжснээр ISO 9001:2008 стандартын гэрчилгээгээ 3 жилээр сунгууллаа.

Витафит групп нь жил бүр техник технологийн шинэчлэл хийж, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөөрөмж, технологийг нэвтрүүлж ажилладаг. 2013 онд Витафит группийн хэрэгжүүлж буй төсөл болох 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай ХБНГУ-ын Krones AG компанийн Евро стандарт хангасан үйлдвэр шинээр ашиглалтанд орж буй бөгөөд энэхүү үйлдвэрийг ашиглалтанд оруулснаар орчин үеийн техник, технологи шаардсан сүүн ундаа зэрэг бүх төрлийн шингэн хүнсний бүтээгдэхүүнийг олон улсын чанарын өндөр түвшинд үйлдвэрлэх, импортын бүтээгдэхүүнүүдийг орлох, дэлхийн жишигт нийцсэн үйлдвэрлэл явуулах боломжтой болж байна.