Тулгар Төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадам өнөөдөр албан ёсоор нээлтээ хийх юм. Баяр наадмыг МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж нээнэ.

Хөдөлбөрийн дэлгэрэнгүйгээр нь хүргэвэл


8.00-10.20  Азарганы уралдаан                                                            Хүй долоон худагт
 
10.00  Шагайн харвааны хагас шигшээ харваа                      Шагайн асарт
 
9.30 Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэнрүү залах  ёслол                   
                                                                                                                                                       /тусгай хөтөлбөрөөр/
 
11.00  Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа        Шагайн асарт
 
11.00  Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа.
 
11.10  Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээнэ.
 
11.20  Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа         /тусгай хөтөлбөрөөр /
 
12.00-15.00  Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
 
12.30  Шагайн харвааны хагас шигшээ харваа                     Шагайн асарт
 
13.30-14.00  Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа                     Сурын талбайд
 
13.30-16.00   Хүүхдийн барилдааны нэгийн даваа
 
14.00  Хүй долоон худгийн  наадмын нээлтийн ажиллагаа  /тусгай хөтөлбөрөөр / Хүй долоон худагт                                               

14.00-16.20   Их насны морьдын уралдаан                                          Хүй долоон худагт
 
14.00-17.00  Үндэсний сурын  харваа                                                     Сурын талбайд
 
15.20-18.00   Хүчит бөхийн  барилдааны хоёрын даваа
 
16.20-18.00   Хүүхдийн барилдааны хоёрын даваа
 
19.00  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол,  Тулгар төрийн 2222 жил,  Их Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан Төрийн дайллага   /Тусгай хөтөлбөрөөр/ 
 
20.00-22.00   “Улаанбаатарын үдэш” цэнгүүн                              Сүхбаатарын талбайд 
 
22.00-23.00   “Их үндэстэн эргэн сэргэлээ” мультимедиа шоу
                                                                                                                  Сүхбаатарын талбай 
23.00  Баяр наадмын ёслолын буудлага    Сүхбаатарын талбай, Баянхошуу,  Маахуур толгой,  7 буудал орчим