Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадам Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээний хойморт заллаа.

Монголчууд бид эрт үеэсээ Төрийн есөн хөлт цагаан тугаа залж баяр наадмын үйл ажиллагаагаа эхэлдэг уламжлалтай. Төрийн ордонд байршдаг есөн цагаан хөлт тугийг иргэд олон түмэндээ баяр наадмын үйл ажиллагаагаар ийнхүү харуулж баясгадаг билээ.

Одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баяр наадмын үйл ажиллагааг нээн Монгол түмэндээ хандан үг хэлнэ.