Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн их баяр наадмын хамгийн хол зайнд уралддаг, шандас шавхсан их насны морьд гарааныхаа зурхай руу хөдөллөө.

   Энэ жил 381 хурдан хүлэг гарч байгаа бөгөөд Сумъяасүрэнгийн Ганхуягийн улсын наадамд гурав айрагдсан бор морь 369 номертэй, Ж.Түмэн-Аюушийн хул 345, улсын наадмын түрүү Б.Өнөрбаяны хээр 298, Ц.Бат-Энхийн хүрэн 333, Намдагийн Хүрлээгийн яруу саарал 331, Мөрнэрэнгийн Энхбатын шарга 237, Б.Баатарчулууны хээр 206, Пүрэвийн Бат-Эрдэнийн өсгий цагаан зээрд 1, өнгөрсөн жилийн төрийн түмэн эх Х.Бат-Эрдэнийн хүрэн 5, Буднямын Буяннэмэхийн хээр халзан 11, бор морь нь 9, Дамбын Хишигжаргалын хонгор 17, Цэндийн Бямбадоржийн буурал 38, Б.Содномцогийн дарцаг зээрд 81, Миеэгомбын Энхболдын хүрэн халзан 91, соёолондоо төрийн наадамд айрагдсан Мижидийн Ганболдын хул 127 номертэй тус тус мордоод байна.

Та бүхэн сайхан наадаарай...
www.URLAG.mn