Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг өндөрлүүлж, наадамчин олноо баясгасан эрхэм уяачид маань өөрсдийн баяраа тэмдэглэдэг билээ. Ингээд та бүхэндээ Уяачдын наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.
 
7 дугаар сарын 13. Бямба. Хүй долоон худаг

7.00-9.20  Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон морьдын уралдаан
11.00-13.00  Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан  морьдын уралдаан
13.00-13.05  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва уяачдын наадмыг нээнэ.
13.00-16.00  Жороо морины тойргийн уралдаан
13.05-13.20  Уяачдын наадмын нээлтэнд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/
13.20-14.20   Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
 14.20-14.30  Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.
14.00-16.00  Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаан
14.30-15.20  Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
15.20-15.30  Урлагийн тоглолт
15.30-16.30  Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа
16.30-16.40  Урлагийн тоглолт
16.40-17.00  Хүчит бөхийн барилдааны тавын даваа
17.00-17.30  Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.
17.00-17.50  Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
17.50-18.20  Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа
18.20-18.40  Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.
18.40  Хурдан морины салбар хорооны дарга З.Болдбаатар уяачдын наадмыг хаана.

Та бүхэн сайхан наадаарай...