Г.Эрхэмбаяр улсын аварга боллоо

Ардын хувьсгалын 92 жилийн ойн улсын их баяр, наадмын бөхийн барилдаанд улсын арслан “Ноёд” группын бөх Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын аварга хэмээх эрхэм цолны эзэн боллоо. Улсын арслан Г.Эрхэмбаяр наймын даваанд Монгол Улсын өсөх идэр начин Б.Гончигдамбатай барилдаж давснаар ийнхүү аварга цолны болзол хангасан юм. Түүнчлэн үзүүрлэсэн Б.Гончигдамба улсын наадамдаа найм давж, улсын гарьд цолны болзол хангалаа. Г.Эрхэмбаяр арслан хоёр жилийн өмнө олон ой давхцсан улсын наадмаар ес давж, улсын арслан цолыг хүртээд байсан юм. Өнөө жилийн наадам шинэ аваргатай, шинэ гарьд, харцага цолтнуудтайгаар өндөрлөв.
 
Г.Эрхэмбаяр улсын аварга боллоо
Г.Эрхэмбаяр улсын аварга боллоо
Г.Эрхэмбаяр улсын аварга боллоо
Г.Эрхэмбаяр улсын аварга боллоо
Г.Эрхэмбаяр улсын аварга боллоо

Г.Эрхэмбаяр улсын аварга боллоо

П.ТӨР