Өмнөд Африкийн Пиеттенберг хотын тосгоны ойролцоох газраас харийн амьтан шиг биет олдсон байна. Шинжээчид харин үүнийг жирийн нэг бабоон сармагчин болохыг тогтоожээ. 

Бабоон сармагчин дөнгөж төрөөд удалгүй амьсгал хураасан зулзагаа 3-4 хоногийн турш авч явж байжээ. Эцэст нь уг амьтны хэлбэр дүрс алдагдан иймэрхүү болсон байна. Харин нутгийн оршин суугчид үүнийг харийн амьтан гэж боджээ.