Солонгос улсын иргэд монгол залуусыг бүлэглэн зодсон хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Тодруулбал Багануур дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт Хан-Уул дүүргийн харьяат 30 настай эрэгтэй М, 22 настай Д, 27 настай Б нарыг Солонгосын иргэн 42 настай К, С 49 настай Р,М, 40 настай К,Ч, 34 настай Ж,Ч, 44 настай Ч нар нь бүлэглэн зодож байхад нь цагдаагийн албан хаагчид очиж зогсоосон байна. Тэднийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулсан бөгөөд залуусыг зодсон шалтгааныг шалгаж байгаа аж.