Хошин урлагийн шилдэг хамтлагийн нэг Маск продакшны уран бүтээлчид зуны амралтаа авчээ. Зуны дэлгэр цаг болж байгаа энэ цаг мөчид хэн хүнгүй л амралтаа авахыг яардаг

Наадмын өдрүүд энэ жил ихээхэн урт амралт болж, олон ч хүний алжаалыг тайлаад авсан. Тэгвэл Маск продакшны залуу жүжигчид баярын өдрөөр болсон Silence White партид явж, алжаалаа тайлжээ. Жил бүр болдог энэ партид тус продакшнд харьяалагдах болсон Золзаяагийн хувьд энэ жил тун ч дэгжин хувцаслалттай иржээ. Түүнчлэн жүжигчин Жавхаа, Ганзориг зэрэг хамтлагийн уран бүтээлчид ч энд байж, нэг өдөр Цагаанаар амьсгалжээ.