Энэ жилийн COKEN BEAT  наадамд нийт 20 хамтлаг оролцож 5 шатны шалгаруулалтын  дараагаар REC ON, ААДАР, SILENT SCREAM,  THE FIX гэсэн шилдэг 4 хамтлаг үлдэж, өнгөрсөн наадмын өдөр болсон хаалтын шалгаруулалтан дээр өрсөлдөн 2013 оны Coke`n Beat  амьд хөгжмийн  наадмын ялагчаар RECON хамтлаг тодорч МОНГОЛ улсаа төлөөлөн  АЗИЙН АМЬД ХӨГЖМИЙН НААДАМ  ASIAN BEAT –д оролцох эрх болон М-Си-Эс Кока-Кола компанийн 20 сая төгрөгийн ивээн тэтгэлгийн  гэрээ хийх эрх, мөн тэргүүн байрын шагнал 1,000,000 төгрөгийн эзэд болсон юм. Харин тэмцээний 2,3,4-р байранд орсон хамтлагууддаа мэргэжлийн студид өөрсдийн уран бүтээлээ бичүүлэх эрх болон мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. 

 

 

 


COKE’N BEAT наадмын шилдгийн шилдгийг шалгаруулах хаалтын шоу тоглолтонд урилгаар  NISVANIS, MADNESS , A SOUND, UFO мөн 2013 оны Asian Beat наадмын 2-р байрын шагналт  Солонгос улсын OOPS NICE хамтлагууд хүрэлцэн ирж өөрсдийн уран бүтээлээ толилуулсан нь амьд хөгжим сонирхогч залуусын цөсийг хөөргөж, сэтгэлийг нь эзэмдсэн гайхалтай үдэш болж өнгөрлөө. 
 





 

 

 

 

 

 


Азийн шилдгийг тодруулах Asian Beat наадам энэ оны 11-р сард Индонез улсад зохион байгуулагдах бөгөөд манай үндэсний ялагч REC ON хамтлаг Монгол улсынхаа амьд хөгжмийн хөгжлийг Азийн тавцанд харуулах учраас залуусдаа амжилт хүсэн, тэмцээндээ амжилттай оролцохыг хүсье.

Амьд хөгжимд хайртай хүн бүхний хүсэн хүлээдэг COKE’N BEAT наадам ийнхүү 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монголын амьд хөгжим сонирхогч залуусыг дэмжин хамтран зохион байгуулагчаар ажилласан ажилласан Монголын Залуучуудын Холбоо, Студи 3, Хуур.MN-ийн хамт олонд талархал илэрхийлье. Ирэх жилийн наадмаар эргэн уулзацгаая, Залуусаа.
 

Амьд хөгжим миний аз жаргал – Coke’n Beat


www.facebook.com/cokenbeat.mongolia