“Proline “  студиэс эрхлэн гаргаж буй “ MAKEUP ” сэтгүүл хэвлэлийн зах зээлд мэндэллээ . Шинэ бөгөөд   өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болж, хүч түрэн орж ирж байгаа салбар бол make up. Харин бид Монголд анх удаа 100 нүүртэй, makе up-ийн талаар бүрэн мэдээллийг мэргэжлийн хүрээнд хүргэх, охид залуустаа төгс make up-ыг гэртээ, өөрөө хийж сурах заавар зөвлөгөө өгөх, Монголын make up артистуудыг дотооддоо, цаашлаад гадаадад таниулан сурталчилах асар том зорилготой шинэ сэтгүүл эрхлэн гаргалаа.

Бид хов жив хөөцөлдсөн, хүнд ямар нэг үлдэцгүй мэдээлэл дүүрсэн хэт арилжааны сэтгүүлүүдээс онцгойрон гарч ирж, makeup, гоо сайхан, бие бялдар гээд бүхий л талын зөвлөгөө, шинэ мэдлэгийг хүргэхээр сэтгүүлийнхээ хуудас бүрийг онцгойлон бэлтгэлээ. Эмэгтэй хүний төрөлхийн гоо сайхныг илтгэн харуулах, тэр бүхнээ тордон, өдөр бүр өөртөө төгс төгөлдрийг цогцлоон бүтээхэд 100 хувь чиглэгдэж буй энэ сэтгүүлээс маш олон сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, сургалтууд танд хүрэх ажээ.

Цаашлаад бид сэтгүүлээрээ Монгол залуустаа гоо сайхан, бие бялдар, эрүүл мэнд гээд бүхий л талаас мэдээлэл зөвлөгөө хүргэх, амьдралын зөв хэвшилд уриалан, манлайлахыг ч орхигдуулахгүй. Үндсэндээ өөртөө таарсан гоо сайхны бүтээгдэхүүнээ сонгож чаддаг, ямар ч сандарсан үед хамгийн сайхан харагдах хувцсаа төвөггүй сонгон өмсдөг, нүүр будалтаа ямар ч өө сэвгүйн дээр өөрийн төрөлх гоо сайхнаа тодотгохоор хийж чаддаг жинхэнэ элит охид, залуусыг төлөвшүүлэх , мөн бүх насны эмэгтэйчүүдийн гоо сайханд анхаарахыг зорьж байна.

Бид монгол эмэгтэйчүүдийн  makeup, гоо сайхны үнэнч зөвлөх, дотны найз нь байх болно. Ерөөсөө бидний бэлэг болгож буй сэтгүүлийн хуудас бүрээс хүн бүр өөртөө хэрэгтэй мэдлэг, мэдээллийг олж авч, урын сандаа нэмсээр байх болно.

Ингээд makeup болон  гоо сайхны бүхийл асуудлыг цогцлоосон  манай сэтгүүл  Монголын сэтгүүлийн түүхэнд нэгэн шинэ өнгө, шинэ хуудсыг таны өмнө нээж байна.