Өнгөрсөн 7 хоногт интернэтээр шуугисан мэдээллийн нэг нь 8 сартай хүүгээ 90 удаа хайчаар сийчсэн тухай мэдээ байсан билээ. Олон хүний дургүйцлийг хүргэсэн энэ хэргийн гол буруутныг зургийг интернэтээр цацсан байна. 

Хөхөө хөхөж байхдаа ээжийнхээ хөхний толгойг хазсаны улмаас насандаа тохиромгүй, балмад хэрцгий шийтгэл хүртсэн бяцхан хүү азаар амьд үлдсэн билээ. Нүүрэндээ 100 гаруй оёдол тавиулсан хүүг хамаатны хүн нь олсноор азаар эмнэлэгт хүргэсэн юм.