”Мисс Монголиа 2010” тэмцээний авьяаслаг мисс, ”Манжуурын гоо бүсгүй” тэмцээний гуравдугаар байрын шагналт, Азийн топ модель, Солонгосын “Керасис”-ын нэрэмжит шилдэг загвар өмсөгч шагналын эзэн, “Catwalk” хамтлагийн дуучин, Т.Туяамаа. 

Тэрээр 1992 оны гуравдугаар сарын 23-нд Дорнод аймагт төрсөн. Хоёр ахтай, айлын эрх охин нэлээд сахилгагүй байсан гэдэг. Нэг нутгаас гаралтай багын найз Б.Болорчулуун гэх залуутай хайр сэтгэлийн холбоотой мисс бүсгүй найз залуугаасаа салсан талаар шар мэдээлэл гарсан ч энэ талаар ямар нэг хариу мэдэгдэл хийгээгүй л байгаа юм. Түүний найз залуу нь Мөрөөдлийн театрын залуу жүжигчин билээ.