“Монголын сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгч оёдлын үйлдвэрүүдийн холбоо”-ноос энэ намраас эхлэн бүх сургуулиудын дүрэмт хувцсыг ижил болгож буйтай холбогдуулан  мэдээлэл хийсэн юм. Холбооны төлөөлөл сурагчдын дүрэмт хувцасны үнэ болоод чанарын хувьд шаардлага хангахгүй байгаа. Яамдын зүгээс оёдлын үйлдвэрийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр явуулсан нь хууль зөрчин улмаар ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл болж байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тодруулбал, орон даяар сурагчдад олгох дүрэмт хувцсыг эцсийн байдлаар аравдугаар сарын 30-н гэхэд дуусгах хуваарь гаргасан байгаа ч одоогоор “зүү утас нийлүүлээгүй” байгаа нь “худал” болж байгаа аж. Мөн нийгмийн давхаргын ялгааг арилгах зорилго бүхий эдгээр дүрэмт хувцасны хувьд дээд үнэ нь 95 мянга гэж байгаа боловч хэрэгцээт зүйлсийг нэмбэл 100-150 мянгад багтаж байгаа нь үндсэн зорилгодоо нийцээгүй байгааг хэлж байлаа.